Төв аймаг даяар санал тоолох автомашин ажиллахгүй байна гэсэн зөрчил гарсан. Тэгвэл Сонгуулийн Ерөнхий хорооноос 10 бүлэг ажлын хэсэг гарч Төв аймгийн сумдад ажиллаж байгаа юм. Энэ үер санал тоолох автомашинууд яагаад ажиллахгүй байгаа шалтгааныг тогтоосон байна. Шалтгаан нь саналын хуудасны бар код дутуу буюу буруу хэвлэгдснээс болсон байна.
Тиймээс бар код дутуу хэвлэгдсэн саналын хуудсыг таних программыг уншуулсан байна. Төв аймаг 27 сумтай, 21 сумдын санал тоолох автомашиныг засварлажээ. Харин үлдсэн 6 сумдын санал тоолох машиныг засварлахаар ажиллаж байна. Төв аймгийн санал авах 84 хэсэгт 88 машин ажиллаж байгаа. Эдгээрээс 68 нь хэвийн үйл ажиллагаанд орсон. Гэвч автомашин гацаж, ажиллахгүй болсон асуудлаас үүдэж Төв аймгийн саналыг 100 хувь гараар тоолох шийдвэр гаргасан гэж СЕХ танилцууллаа.