Сонгуулийн санал авах байруудад төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Тэд мөн ажилласныхаа цалинг авч байгаа. Төрийн ажилтан нар өөрийн үзэмж, дур зоргоороо бус харин сонгуулийн тухай хууль, дүрмийн дагуу ажиллах үүрэгтэй.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 1946 дугаар санал авах байранд 11.40 минутад санал өгөөд хурууны тэмдэглэгээ хийж байсан Б хэмээн өөрийгөө танилцуулсан эмэгтэйд хурууны тэмдэглэгээг журмын дагуу хийхийг сануулсаны хариуд хуруунд маань дахин тэмдэглэгээ хийхдээ ийм байдлаар хийж намайг хохироосон болов.
Төрийн албан хаагчид дураараа аашилж байгаагийн жишээ энэ байна! Дүрэм, журмаа сахих нь төрийн албан хаагчийн үүрэг!