Дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит 48 дахь удаагийн олон улсыг тэмцээн энэ амралтын өдрүүдэд Каспийск хотод боллоо. Сүүлийн өдөр манай улсаас 61 кг-д \”Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д \”Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д \”Алдар” спорт хорооны тамирчин О.Үйтүмэн нар хүч үзсэн юм. 70 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, \”Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран хүрэл медаль хүртлээ. Чансаа өндөр тус тэмцээнээс хамгийн сүүлд 2010 онд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар мөнгөн медаль хүртэж байв. Тэгвэл долоон жилийн дараа Г.Мандахнаран амжилтыг залгуулж хүрэл медалийг эх орондоо авчирахаар болж байна. Мандахаа гавьяат Капсийскийн дэвжээнд тэгшитгэлд Байболсен Курманбековыг, 1/8 шигшээд Ставрополийн хязгаарын Муслим Караев нарыг ялж, шөвгийн наймд \”Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, 2015 оны Лас Вегасын дэлхийн аварга, Европын хошой аварга Италийн куба легионер Франк Чамизод 2:6-аар ялагдсан. Дагах барилдаанд Мурад Курамагамедовыг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Заурбек Сидаковтой барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээн дээр гараагүй. Осет эр хагас шигшээд Чамизотой барилдах үеэр бэртэл авсанаар хүрэл медалийн төлөө барилдах боломжгүй болсон юм.
Сүүлийн өдөр 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга Дагестаны Рустам Абдурашидовыг ялсан ч 1/8 шигшээд Ахмед Касумовт 2:7-гоор, 86 кг-д О.Үйтүмэн Мурад Ахмедовыг 15:5-аар ялсан ч шөвгийн наймд өнгөрсөн жилийн ЕАШТ-ий хүрэл медальт Хойд Осетийн Заур Макиевт оноогоор цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН: