Сонгино хайрхан дүүргийн 10-р хороо, Баян-Хошууны тойрог орчимд 40 тонн чингэлэг суудлын тэрэг дээр унаж нэг хүн гурван хүүхэд дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус чингэлэгт дарагдсан \”Приус-11” маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагдаж хүнд гэмтсэн байна. Дээрх гэмтсэн иргэдийг яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, сэхээнд эмчлүүлж байгаа аж. Өвчтөнүүдийн биеийн байдал нэлээн хүнд байгаа талаар эмч мэргэжилтнүүд хэллээ. Хэргийн тухайд ослын дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр үдийн 12.10 минутад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан, чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгсөн юм.
Дээрх хэргийг замын цагдаагийн албанаас чингэлэг ачиж явсан ачааны машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.