Д.Сосорбарам гуай гоё дуулж, гоё тоглосондоо биш, үнэхээр сэтгэлээсээ Р.Чойном гэдэг хүнийг биширч ойлгосондоо дуулж байгаа нь үнэхээр агуу…
Цэцнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад
Тэрүүнээс илүү зовлон алга
Яаж ч болохгүй залхуу энэ орчлонд
Яархаа мэдсэн юм бол
Яах гэж би эрт төрөө вэ.
Ундааны дээж архийг болвол хө
Ууна гэж юунд нь хэллээ дээ хө
Учир ерөөлгүй чамдаа болвол хө
Сууна гэж юундаа амаллаа да хө
Нуур л болгож үлдэхгүйгээс хойш
Нулимсаа юунд нь гаргав даа хө
Нуруу биеэр чинь тэврэхгүйгээс хойш
Нууцгай чиг юунд нь дасав даа хө
Сэргэлэн цовоо явахад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохийн цагт бурхан хүртэл зугтаана
Саруулхан хөндийн цэнхэр уулы нь хө
Салхит гэж юунд нь нэрлээ вээ хө
Санасандаа хүрдэггүй л миний амраг
Салнаа гэж юунд нь нэрэлхээ вээ хө
Өнөө зуны лээ хур л бороо нь хө
Өвөлдөөн ч битгий л ороосой билээ дээ хө
Өнгөрүүлж сурсан миний л амраг
Өөр хүнийг битгий л зовоогоорой доо хө
Зугаалж цэнгэж явахад зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд ойчход зуух олон ноходтой боллоо
Ертөнцийг би харааж загнаагүй юм
Ертөнцийн үнэнийг дуулах гэж 9 жил зүтгэлээ
Ертөнцийг харж чадаагүй хэнхэгүүдэд 9 жил загнууллаа
Эрх чөлөө яруу найраг хоёртой
Эр хүн шиг ижилдэж явсан
Санаанаас гарамгүй 9 жил минь чи
Сахалт Чойномыг битгий мартаарай
Авдар авдараар нь сөгнсөхгүйгээс хойш
Архийг юунд нь амсав даа би
Амьдын жаргалыг л эдлэхгүйгээс хойш
Анхнаасаан юунд нь дасав даа чи
Далавчгүй л байтлаа шувуу бүхнийгээ
Дагаж битгий лээ нисээрэй дээ хө
Даанчиг л томоогүй миний амраг
Дахиж битгий лээ уйлаарай даа хө