ОХУ-д урт үсээрээ алдартай Дариа Губанова 14 жилийн өмнө найзтайгаа мөрий тавьснаас болж тасралтгүй ургуулж байгаа гэнэ. Тэрээр одоо 27 настай, Оросын Барнаул хотод аж төрдөг юм. Түүний үс одоогоор шагайд нь хүрэхээр урт болжээ.
Эхлээд найздаа хэлсэн амлалтдаа хүрэх гэж үсээ ургуулдаг байсан бол урт болсныхон дараа үсээрээ бахархаж, гангардаг болсон байна. Түүнийг эргэн тойрны хүмүүс нь бодит амьдрал дээрх Рапунзел гэж хочилдог төдийгүй нийт үсний урт 1.5 метр урттай гэж мэдэгджээ. Дариа сошиал сүлжээнд үснийхээ ачаар алдартай болсон бөгөөд 218 мянган хүн түүнийг дагадаг байна. Мөн өдөр тутам үсээ арчлах гэж ихээхэн цаг зарцуулдаг гэв.