Хүн бүхэн л урт наслахыг хүсдэг билээ. Ингээд урт наслахын тулд өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийг таны эрүүл мэнд болон арьсанд ямар нөлөө үзүүлэх эсэхийг бодоод үзэх хэрэгтэй .
Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу тэгвэл дараах зүйлс танд туслана.
-Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж, иллэг хийж байвал цагаасаа эрт үрчийхгүй.
-Унтахын өмнө нүдээ хар цай шингээсэн хөвөнгөөр арчаад бага зэрэг жин тавь. Ингэвэл нүд чинь байнга сэргэлэн байх болно.
-Гурил исгэх хөрөнгө нь арьс зөөллөж, үрчийхээс сэргийлнэ.Бүлээн усанд бага багаар хийж, зууран цөцгий шиг болгон нүдэндээ түрхэж,15 минутын дараа угаана.
-Зөгийн бал арьсны өнгө сэргээдэг. Нэг халбага балыг нэг халбага нимбэгний шүүстэй хольж, нүүрэндээ түрхэн, 10-15 минутын дараа бүлээн усаар угааж, тэжээлийн тос түрх.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу