Фэйсбүүк компани нүүр хуудас буюу \”homepage”-д шинэ функц нэмэхээр ажиллаж байна. Тус компанийнхан албан ёсоор анхны бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгаа гэнэ. Тэд зөөврийн хэмжээтэй мэдрэгчтэй бүтээгдэхүүн гаргахаар болжээ. Уг төхөөрөмж ирэх хавраас худалдаанд гарна гэж Фэйсбүүк компани мэдэгдлээ. Том дэлгэц, ухаалаг камерын технологид суурилсан энэхүү төхөөрөмж хэрэглэгчдийн харилцах орон зайг улам ойртуулах ач холбогдолтой. Үүнээс гадна Фэйсбүүк компани \”Amazon\”-ийн \”Echo\”, \”Google\”-ийн \”Home\” төхөөрөмжтэй өрсөлдөхүйц ухаалаг өсгөгч шинээр танилцуулахаар зэхэж байна. Энэ хүрээнд \”Apple\”-ийн чадварлаг, туршлагатай ажилчдыг эгнээндээ нэгтгэж буйг эх сурвалж мөн мэдээлжээ.