Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 08. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 16. Ангараг гараг. Тооно одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. 02:11 цагт сар тэргэл болно. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сар тал хиртэнэ 00.50-05.50 цаг минутад. Оргил үе 03.20 минутад. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.