УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотойасуудлаар хохирогчийн эгч
Ч.Саранзаяа, өмгөөлөгч М.Ичинноров нар мэдээлэл хийлээ.
Ч.Саранзаяа\”Миний facebook хаягийг
хаасан. Бас хуурамч хэд хэдэн хуудас үүсгээд, 500 сая төгрөг аваад алга
болчихлоо гэсэн мэдээлэл тавьсан байсан.
Би өөрийнхөө нэрийг ашиглаад нийгмийн сүлжээнд мэдээлэл оруулах боломжгүй болчихлоо. Би маш олон баримтыг цахим хуудсаараа дамжуулан дэлгэж байсан. Тиймээс миний хуудсыг хаасан байх. Би энэ хэргийн эцсийг нь хүртэл явах болно. Гэвч хуулийн байгууллагууд ажиллахгүй байна. Цаг хугацаа хожиж,
залхаан цээрлүүлэх маягтай олон тийш нь явуулж байна. Би мөнгөний төлөө явсан
бол Гантулгыг тохиролцъё гэж байхад нь мөнгө аваад алга болж болох байсан. Хүнд
мөнгөөр үнэлж болохгүй, үнэт зүйл гэж байдаг юм” гэлээ.
Харин өмгөөлөгч М.Ичинноров \”Долоодугаар сарын 25-нд УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой
асуудлыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Өргөдөлийг тав хоногт шалгаж,
хариу өглөө. Тэр хариунд авлигын хэрэг илрээгүй гэдгийг
дурдсан байна. Харин эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн прокурор,
цагдаагийн байгууллагад шилжүүлэх мэдэгдэх хуудас явууллаа. Авлигын хэрэг далд явагддаг. Үүнийг
илрүүлэхэд хугацаа шаардлагатай, гэрчүүдийг байцааж, нууц ажиллагаа явуулдаг.
Гэтэл АТГ чухал гэрчүүдийг дуудаж байцаахгүйгээр тав хоногт шалгаад л хаачихлаа. УИХ-ын гишүүнийг АТГ
хаацайлж, түүнд давуу байдал олгож байна гэж хардахад хүргэлээ. Харин бид цагдаад итгэж, найдаж байна.
Цагдаа шаардлагатай бүх нотлох баримтуудыг шалгаж, сайн ажиллах байх” гэсэн
мэдээллийг өглөө.