Хятадын сошиал ертөнцийн томоохон сүлжээ компанийн захирал Тэнсентийн ерөнхийлөгч Ма Хуатэн анх удаагаа Азийн төдийгүй Хятадын баячуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ. Тэрээр Хонконгийн хөрөнгийн биржид 36.2 тэрбум төгрөгөөр жагсаалтад тэргүүллээ. Удаах байранд Алибаба компанийн захирал Жекмагийн 36.5 тэрбум хөрөнгө бичигдэж дэд байранд орсон байна.
Тэнсент компани Хятад даяар алдартай \”WeChat\” аплэкшнийг хөгжүүлсэн билээ. Тэд 2011 оны нэгдүгээр сараас хойш тус програмыг хөгжүүлж, өдгөө 938 сая хэрэглэгчтэй болоод буй. Энэ аплэкшний тусламжтайгаар зөвхөн бусадтай холбогдож, мессеж бичих биш төлбөр, тооцоо хийх, үйлчилгээ захиалах, мөнгө шилжүүлэх болон дэлгүүрт төлбөр төлөх зэрэг олон янзаар ашиглах боломжтой юм.
Ма Хуатэн одоо дэлхийн баячуудын жагсаалтад 18 дугаарт бичигдэж байна. Түүний ард буюу 19 дүгээр байрт Азийн дэд баян болох Энэтхэгийн Мукеш Амбани, 20 дугаарт Хятадын дэд баян Жэк Ма, 21 дүгээрт Хонг Конгийн тэргүүн баян Ли Ка Шин нар жагсаж байгаа юм.
Жэк Ма ба Ма Хуатэн нарын хөрөнгийн зөрүү ердөө $1.3 тэрбум байгаа нь цаашдаа тэд олон удаа эхний хоёр байрыг солилцох төлөвтэй гэж эх сурвалжууд мэдээлж байна.