Оросын тэрбумтан Роман Абрамович гурав дах эхнэр Даша Жуковагаас албан ёсоор салжээ. Тэд хамт амьдраад 10 жилийг өнгөрүүлсэн ч эцсийн мөчид хоёр хүүхдээ хэн авахаар шийдэхээр өргөдлөө өгсөн байна. Тэднийг оросын хамгийн сайхан хосууд гэлцдэг ч энэ яриа талаар болжээ. Гэвч экс хосууд өв хөрөнгөө хуваахаар маргалдаж Санкпетр бург хотод байрлах хувийн музей, үл хөдлөх хөрөнгийн асуудлаа шийдэхээр шүүхэд ханджээ. Тэд 2005 онд Чельсийн хөл бөмбөгийн тоглолтын үеэр танилцаж хоёр жилийн дараа хуримаа хийж байсан. Энэ явдлаас хойш тэдний хамтын амьдрал үргэлж шар хэвлэлийнхний хараанд өртөж үлгэр жишээ, нэр бүхий хосуудын нэг болж байв. Даша нөхрөөсөө 15 насаар дүү бөгөөд бизнесийн салбарт толгой цохидог бүсгүйчүүдийн нэг юм. Тэдний салалтыг түүхэн дэх хамгийн үнэтэй салалт болсон гэж үзэж байна.