Монголын хүн амын 20 гаруй хувь буюу 643886 иргэн БОРЖГОН овогтой байна. Тэгсэн хужаа гэдэг овогтой 3 хүн, хятад гэдэг овогтой 26 хүн Монгол Улсад амьдардаг байх нь. Тэгсэн ХУЛГАНА гэдэг овогтой зургаан иргэн, ОРОС гэдэг овогтой 322 иргэн байх юм. Бүр хөгжилтэй нь ХААН гэдэг овогтой 140 хүн байхад БООЛ гэдэг овогтой 13 иргэн байх жишээтэй. ГӨЛЧГИЙ гэдэг овогтой хүмүүс ч байна. Мөн ТЭНЭГ гэсэн овогтнууд ч Монгол Улсад амьдарч байна.
Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд зочилж, ургийн овгийн талаарх мэдээлэл хэсэг хүссэнээ бичиж хайлт хийж болох юм байна. Та хүсвэл энд дарж таньтай адил ургийн овогтой хэчнээн хүн байгааг мэдэх боломжтой шүү.