Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу энэ сарын 10-ны пүрэв гарагт МҮОНТР-д анхны шууд ярилцлагад орлоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 10 –нд тангараг өргөж Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 1 сарын дараа ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхны ярилцлагаа өгөв.
Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагынхаа үеэр хэлсэн зарим онцлох ишлэлийг хүргэж байна.
– 60 тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. 3,000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан
-Намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчилж нарийн болгоно
-Бид Норвегийн хувилбарыг авчрах ёстой. Байгалийн баялгийг ард түмэн мэддэг байх нь зөв. Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт ажилладаг эмгэнэлтэй явдал байна.
-Тэтгэврийн зээл гэдэг баталгаатай буюу хуульчлагдсан мөнгө. Эрсдэлгүй мөнгийг зээлэхэд яагаад банк 24 хувийн хүү аваад байдаг юм бэ. Цалингийн зээл яг адил. Үүний хүүг буулгах ёстой.
-Монголбанк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна.
-Дээрээ зарчим ярихгүй бол доороо зарчим ярих хэрэггүй. Аав ээж хоёр хэрэлдэж байвал хүүхдүүд нь ч хэрэлдэнэ
-Ерөнхийлөгчийн гадаад айлчлал хоёр хөршөөсөө эхэлнэ. Хамгийн эхлээд ОХУ-ын Владивостокт 9-р сард уулзалтад орно.
-Хоёр хөрштэйгээ нэн тэргүүнд гаалийн татварын асуудлыг ярина гэж бодож байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулгын МҮОНТР-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.