Чечений залуу хосууд хуримаа эхлүүлэхдээ ихэвчлэн найр наадмаар эхэлж дуулах бүжиглэх зан үйлийг хийдэг байна. Хуримын зочид хосуудад сайн сайхныг хүсч гурван өдөр найр наадам хийх бөгөөд тэдэнд хүндэтгэлтэйгээр ханддаг аж. Чечений сүйт бүсгүй уламжлалт ёс заншлаа даган толгойн алчуураа зүүсэн хэвээр байдаг гэнэ.