Pocahontas
Үнэн хэрэгтээ Покахонтас (орчуулбал \”бяцхан дүрсгүй охин”) гэдэг нь Индиан омгийн ахлагчийн өөрийн охин Матоаке гүнжид (\”Цагаан өд”) өгсөн хоч юм. Покахонтас 1607 онд адал явдалд дуртай английн ахмад Жон Смитийн амийг бусад индиан хүмүүсийн гарт цаазлуулахаас нь аварчээ.
1613 онд гүнжийг колончлогчид мөнгө шаардахаар хулгайлан авч барьцаалжээ. Тэрээр удалгүй тамхи тарьдаг Жон Рольфтой гэрлэжээ. Нөхрийнхөө төлөө тэр Христийн шашинд орж Рэбэкка Рольф гэдэг нэр авчээ. Энэхүү гэрлэлтийн ачаар Англичууд Индиан омогтой 8 жил дайн дажингүй найрамдлын харьцаатай байжээ.
Anastasia
Анастасия Оросын хамгийн сүүлчийн хаан Николай II-ын охин байсан юм. Охин хааны гэр бүлийнхний хамт 1918 онд буудуулсан билээ. Энэхүү үйл явдлын дараа 30 орчим эмэгтэйчүүд \”шидэт байдлаар амьд үлдсэн аугаа гүнж” хэмээн өөрсдийгээ зарлаж байсан ч бүгд худал ярьж байсан нь илчлэгдэж байв.
Snow White and the Seven Dwarfs
Цасан Цагааныг 1729 онд Лор-на-Майнд байрлах эртний цамхагт төрсөн Мария-София Маргарета Катарина фон Эрталиас сэдэвлэсэн байна. Мариягийн зураг харамсалтай нь хадгалагдаж үлдээгүй боловч тус цамхаг нь нөгөө \”шидэт толь” нь байдаг музей болсон байна.
Pinocchio
Пиноккиогийн зохиолч Карло Лоренцини үнэн хэрэгтээ хүүхдүүдэд тийм ч дуртай хүн биш байжээ. Хүүхдэд ухамсар суулгахын тулд тэрээр өөрийн зохиолынхоо гол дүрийг сахилгагүй, үгэнд ордоггүйгээр дүрсэлжээ. Зохиолч зохиолынхоо төгсгөлд нь Пиноккиог шийтгэдэг: Муур, Үнэг хоёр хүүг модонд дүүжилдэг байна. Гэвч уншигчид Пиноккиод маш их дуртай болсон тул түүнийг \”амилуулахыг” хүссэн захиагаар хэвлэлийн газрыг дарсан байна. Ингээд зохиолч зохиолынхоо төгсгөлийг өөрчлөх болжээ.
Up
2006 онд Америкийн Сиэтл хотод Эдит Мейсфилдийн гэрийн хажууд өндөр барилгууд барих барилгын ажил эхэлжээ. Тэгэхэд зөвхөн 85 настай Эдит гэдэг эмэгтэй гэрээсээ нүүхээс татгалзжээ. Түүнийг нүүлгэхийн тулд 1 сая ам. доллар санал болгосон ч тэрээр \”Би хаашаа ч нүүхийг хүсэхгүй байна. Надад мөнгө хэрэггүй. Мөнгө миний хувьд юу ч биш” хэмээн хариулж байжээ.