АНУ-ын Fortune сэтгүүлээс жил бүр дэлхий дахинаа нөлөө бүхий эрхмүүдийг жагсаалт гаргадаг билээ. Уламжлал ёсоор энэ жилийн дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн тэргүүн байрт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон бичигдсэн бол удаах байранд Марк Цугерберг нар бичигджээ. Эдгээр эрхмүүд 40 нас хүрээгүйг онцлох нь зүйтэй.
1.Эммануэль Макрон бол Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч бөгөөд 25 насаар эгч бүсгүйтэй гэрлэсэн үнэнч хайрын түүхтэй эр гэдгийг дэлхий дахин мэднэ. Гэхдээ энэ жилийн хувьд хамгийн том дуулианы эзэн байсан төдийгүй Францын түүхэнд эргэлт хийсэн гэж шинжээчид дүгнэж байна. Мэдээж энэ эрхмийн мэдлэг боловсрол, хийж буй ажлыг дурдахгүй байж болохгүй.
2. Марк Цугерберг бол фэйсбүүк компанийг үндэслэсэн гэдгийг бид бүгд мэднэ. Тэрбээр дэлхийд гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэхийн сацуу Харвардын их сургуулийг төгсөхдөө хэлсэн үг нь олон хүний сэтгэлд хүрсэн юм. Марк Цугерберг амьдрал дээр тун энгийн нэгэн бөгөөд олон залууст үлгэр дууриалал болсон билээ.
3. Чен Вей, Жеан Лю нар бол UBER компанийг үүсгэн байгуулсан хүмүүс бөгөөд тэд Азид тэрбум төгрөгөөр тооцох их хөрөнгө оруулалтыг хйиж чадсанаар жагсаалтад бичигдсэн юм. Мөн компанийн зах зээл дэлхий дахинд маш их эрэллтэй байгаа аж.
4.Серена Уильяамс бол талбайн теннисний амьд домог болсон тамирчин юм. Өнгөрсөн жил АНУ-ын хамгийн их ашиг орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлж байжээ.
5.Түргэн хоолны салбарын хаан гэгдэх Burger King компанийн захирал Дэниэл Шварц жагсаалтын тавдугаар байрт бичигджээ. Өнгөрсөн жил тус компанийн орлого 4.1 тэрбум доллараар үнэлэгдсэн байна.