АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөхөөр боллоо. Энэ үеэр хэд хэдэн асуудлын талаар мэдээлэл өгөв. Тухайлбал Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэрэгт одоогоор есөн хүнийг шалгаж байгаа гэв.
Мөрдөн байцаалтын явцын талаар Авилгатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог \”Шадар сайд У.Хүрэлсүх долдугаар сард өөрийн төрсөн дүү н.Отгонбаяраар дамжуулаад төрөл төрөгсөдтэйгөө нийлж өөрийгөө мөрдөн мөшгөсөн гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр прокурорын байгуулагт шалгагдаж байна. Үүнтэй холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүхийг яллагчдаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Уг хэрэгт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдсон гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байна” гэв.
Үргэлжлүүлэн 60 тэрбумын хэрэгтэй холбоотой үйл явцын талаар мэдээллээ. \”Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалцаж 60 тэрбум босгосон гэх асуудал 2016 оны 8-р сард нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаасаа татгалзсан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрлэсэн материалыг Улсын ерөнхий прокурорын орлогчоос 2017 оны 7 сарын 25 буюу сарын өмнө авч эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэгт ТЕГ, ЦЕГ, АТГ гэсэн гурван байгууллагаас ажлын хэсэг гарч өөр өөрийн чиг үүргээр ажлын хэсэг ажиллаж байна. Уг хэрэгт нэр дурдагдсан иргэдийг шалгах ажил явагдаж байна.
Өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагаас гадуур хуулинд заасан эрхийнхээ хэмжээнд тусгай мэргэжилтнүүдийг оролцуулсан комисс бүрдүүлээд нийслэлийн прокурорын газар шинжээч дүгнэлтийн ажил хийгдэж байгаа. Үүнээс гадна 2016 оны 8 сарын 28-нд бичигдсэн байж болзошгүй гэсэн 40 минутын бичлэг гарч ирсэн. Саяхнаас 5 орчим минутын бичлэг нэмэгдсэн. Нийтдээ 162 минутын бичлэг болсон. Нэр дурдагдсан иргэдээс байцаалт авах үйл ажиллагаа нийслэлийн прокурорын байгууллага дор мөрдөн байцаах ажил явагдаж байна\” гэсэн хариултыг өгөв.