Нэг зүйлийг анзаарсан бол манай банкууд хадгаламжийн хүүгээ жилээр, харин зээлийн хүүгээ сараар хэлдэг. Зээлийн жилийн хүү хэд вэ гэхээр сарын хүүгээ 12-р үржүүлээд хэлчихдэг.
Жишээ нь сарын 1.6% хүүтэй зээл авч байгаа хүн өөрийгөө жилийн 19.2% хүүтэй зээл авсан гэж ойлгодог. Гэтэл ийм тооцоолол дэлхийд байхгүй. Бодит байдал дээр сарын 1.6% гэдэг нь жилийн 21% хүүтэй зээл юм. Манай банкуудын 27 жил зээлдэгч нараа төөрөлдүүлсэн бохир арга.
Эндээс л зээл авагч нар өөрийн мэдэлгүй нийлмэл хүүгийн томъёогоор илүү их хүү төлдөг. Зээл төлөөд төлөөд барагдахгүй байдаг нь ийм учиртай. Бусад улсад үүнийг хориглодог, зээл олгогч зээлдэгчид зээлийн бодит хүүг жилээр нь (APY – annualized percentage yield) заавал хэлэх зохицуулалттай байдаг! Нийлмэл хүүгийн нэмэгдлийг нуухыг хориглодог.
Та дараа банкнаас зээл авахдаа миний авах зээлийн \”жилийн\” хүү хэд вэ гэж асуугаарай!
Эдийн засагч Д.Ангараг