Энэ сарын 18-ны өдөр уншигчдын гар дээр очсон \”Elle” сэтгүүл нь сүүлийн 10 жил борлогдож байгаагүй их хэмжээгээр зарагдсан байна. Арван хоногт 350 мянган хувьд худалдагдсан нь Францын тэргүүн хатагтай Бриджит Макроны дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгдсэнтэй холбоотой аж.
Интернетээр уг дугаарыг давхардсан тоогоор 30 сая хүн уншсан байна. Ярилцлагад Бриджит Макрон нөхөртэйгөө хэрхэн хайр сэтгэлийн холбоотой болсон, тэргүүн хатагтайн хувьд ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаараа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрээр нөхрийгөө өөрөөс нь ердөө 25 насаар залуу гээд энэ нь түүний цорын ганц сул тал гэв. Үргэлжлүүлэн Макронтой амьдарна гэдэг бөөн адал явдал. Маргааш юу тохиолдох бол гэдгээс үүнд би дасчихсан. Тиймээс нь дараа нь юу тохиолдох бол гэж байнга боддог” хэмээн ярьжээ.
Макроны багш байсан түүнд эхнийхээ нөхрөөс салах амаргүй байсан бөгөөд хүүхдүүдийнхээ өмнө буруутай байсан гэж боддог байсан гэнэ. Гэхдээ зөв алхам хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлээд \” Хэрвээ би ийм сонголт хйигээгүй бол амьдралаа алдах байсан гэжээ.