Монголын рок попын ертөнцөд шинэлэг дүр төрх, уран бүтээлээрээ өөрсдийн орон зайг бий болгосон эмэгтэй хамтлагуудын нэг бол Гурван охин хамтлаг. Хамтлагийн охид тун удахгүй зургаа дахь шинэ цомгийнхоо баярыг тэмдэглэх гэж байгаа аж. Гурван охин хамтлагийн бие даасан дөрөв дэх \”Хэмнэл зүрхэнд” тоглолт ирэх есдүгээр сарын 2-ны үдэш Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Хар сувд усан онгоц дээр болох гэнэ. Мөн хамтлагийн ахлагч Д.Солонго хоёр дах бие даасан цомгийнхоо ажилд орсон бөгөөд бусад гишүүд бие даасан цомог гаргахаар зэхэж байна. Тус хамтлагийн шинэ уран бүтээл Хайр хэвээр дууг хүлээн авч сонсоно уу.