Японы эзэн хаан Акихитогийн том ач охин гүнж Мако хайр сэтгэлээсээ болж хэргэм зэргээсээ татгалзаж байгаа талаар мэдээлсэн. Гүнж Макогийн сүйт залуу Комуро эзэн хааны их сургуульд сурч байсан төдийгүй одоогоор Хитоцубашигийн их сургуулийн төгсөх ангид суралцаж хажуугаар нь хуулийн компанид ажилладаг юм. Тэд одоогоос таван жилийн өмнө танилцаж жилийн ой дээр гүнжид гэрлэх санал тавьж байсан. Гүнжийн хайр сэтгэлийн харилцаа өнгөрсөн зургаадугаар сард ил болсон юм. Эзэн хааны гэр бүлийн хуулиар гүнж Мако жирийн иргэнтэй гэр бүл болох тул албан ёсоор хэргэм зэргээс татгалздаг гэнэ. Гүнжийг сүйг тавьсны дараа эзэн хааны гэр бүлийн гишүүний тоо 18 болох юм. Түүнчлэн одоогийн эзэн хаан Акихито ирэх жил үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Хос хоёрын хуримын тов ирэх ням гарагт болсон талаар Японы томоохон сайтууд мэдээллсэн бөгөөд гэр бүлийн гишүүд албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.