Австралийн оршин суугч Каролин Харц гадаад төрхөөрөө сошиал хэрэглэгчдийн анхаарлыг татжээ. Каролины биеийн галбир, нүүр царайг харсан хэн бүхэн 70 настай гэхэд итгэдэггүй гэнэ. Тэрбээр гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд 28 жилийн турш үйл огт хэрэглээгүй талаар дурдсан байна. Каролин өөрийн бие галбираар бахархдаг учир, бусад эмэгтэйд үлгэр дууриал үзүүлэхийг хүсчээ. 50 нас хүрснээс хойш, тэр ч байтугай хүүхэд төрүүлснээр сайхан бие галбиртай байж болно гэж тэр онцлон дурдсан байна. Каролин өдгөө гурван хүүхэд төрүүлсэн ч тасралтгүй иог, теннисээр хичээллэж биеийн галбираа хадгалж чаджээ. Түүний нууц нь эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн тэгээд л боллоо гэнэ шүү.