Өмнөд Солонгосын алдарт урлагийн хосууд болох Рейны гэр бүл анхны хүүхдээ өлгийдөн авахаар төлөвлөж байна. Хосууд энэ оны нэгдүгээр сард гэр бүл найз нөхдийн хүрээнд даруухан хуримаа хийсэн.Тэгвэл жүжигчин Ким Тэ Хи бие давхар гэдгээ мэдэгдэж албан ёсоор ээж болсноо олон нийтэд зарласан байна. Ким Тэ Хи одоогоор 30 долоо хоногтой жирэмсэн байгаа бөгөөд хосууд маш их баярлаж байгаа аж. Мөн тэдний гэр бүлд аз жаргал хүссэн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаа гэдгээ цахим хуудаснаа уламжилжээ. Хосууд саяхан охинтой болж буй баярт мэдээгээ фенүүдтэйгаа хуваалцлаа.