Британийн Хунтайж Харригийн найз бүсгүй жүжигчин Меган Марк \”Vanity fair\” сэтгүүлд ярилцлага өглөө. Тэрбээр уг ярилцлагдаа хун тайжтай хэрхэн хайр сэтгэлээ өрнүүлж, хэрхэн харилцдаг талаар ярьсан байна. Меган хэлэхдээ бид бие биедээ хязгааргүй их хайртай бүхий л зүйл хувь тавилангаар яваа мэт санагддаг. Харри бид хоёр аз жаргалтай олон цаг мөчүүдийг хамт өнгөрүүлсэн. Гэхдээ олон нийтэд ил гаргаж болохгүй үнэт зүйл бий хэмээн ярьжээ. Хосууд өнгөрсөн онд албан ёсоор болзож буй гэдгээ зарлаж хагас жилийн дараа тэдний дотно харилцааг Британийн хэвлэлийн албанаас мэдээлсэн. Хосууд энэ оны сүүлийн хагаст сүй тавихаар төлөвлөж байна.