Америкийн домогт талбайн теннисчин Серена Ульямс 35 настайдаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Тэрбээр энэ сарын эхээр Флорида мужид амаржиж охинтой болжээ. Серена өнгөрсөн онд Reddit сайтыг үндэслэгч Алексис Оганянтай сүй тавьсан юм. Тэрбээр ирэх онд талбайд гарч дахин бэлтгэлээ хийнэ гэж мэдэгдэж байсан. Серена энэ оны нэгдүгээр сард хөл хүнд болсон гэдгээ зарлаж түүний дараа Австралийн их дуулгын тэмцээнд өрсөлдөх эрхээ авч байжээ.