Чөлөөт
бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл
Афинд үргэлжилж байна.
Афин
хотын \”Ano Liosia Olympic Hall” ордонд (Энэхүү ордонд \’Афин-2004\’ олимпийн
наадмын чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдсан) болж буй хөвгүүдийн 23,
охидын 11 дэх удаагийн тэмцээний охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн
тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн эзэн боллоо.
Ийнхүү
Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр
үеийн ДАШТ-ээс 13 дахь медалийг эх орондоо авчирч байна. Энэ жинд одоогоос
зургаан жилийн өмнө Унгарын Сомбатхейд болсон тэмцээнээс ОУХМ Алтанцэцэгийн
Батцэцэг мөнгөн медаль хүртэж байв.
Тэрбээр
\”Бангкок-2017” өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн УАШТ-ий
2015, 2016, 2017 оны аварга, 2014 оны мөнгөн медальт, \”Азийн хүүхдүүд” олон
улсын хүүхдийн спортын VI наадам, \”Асашёорюү кап” ОУТ, \”Монгол туургатан” олон
улсын хүүхдийн спортын наадмын аваргаар тус тус шалгарч байсан юм.
Б.Хонгорзулын
жинд 22 орны тамирчин барилдсан бөгөөд эхлээд Украины Соломиа Винникийг, дараа
нь Канадын Виктория Салыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялсан ч 1/4 шигшээд
2016 оны өсвөр үеийн Азийн аварга Японы Юзүка Инагакид 2:12-оор ялагдав.
Түүний
өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болсон. Дагах барилдаанд
Польшийн Польшийн Аманда Томшикийг 7:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх
барилдаанд өнгөрсөн жилийн ЕАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Анастасья Сиделниковаг
6:1-ээр тус тус ялсан юм.
Өсвөр
үеийн ДАШТ-ээс нэг хүрэл медальтай ирж байгаа хэдий ч манай охидуудад Афины
цагийн зөрүү нөлөөлөв үү, санасныг бодвол боломжоосоо доогуур барилдлаа.
Монголын эмэгтэй бөхчүүдийн ирээдүйд авч явах залгамж халаа болсон охидууд маань
олимпийн өлгий нутгийн дэвжээ том туршлага болсон нь дамжиггүй. Тэднийг цаашид
олон тэмцээн хүлээж байна.
Охидын
10 жингийн долоод нь Японы охид түрүүлэв. Наран улсын 56, 60 кг-д зодоглосон
тамирчдыг энэтхэг охид шигшээ барилдаанд ялж аваргалжээ. Хэдэн жилийн өмнө
Энэтхэгийн эмэгтэй бөхчүүд Ази тивдээ тийм ч хүчтэй өрсөлдөгч биш байлаа.
Тэгвэл
цаг өөр болж, тэрбум гаруй хүн амтай жагарын орны нядханууд өсвөр үе,
залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд дэлхийд айлгах хэмжээний өрсөлдөгч
болжээ. ДАШТ-ий хамгийн хөнгөн жинд Азербайжаны Шахана Назарова түрүүлж, Европ
тивийн цорын ганц алтан медалийг зүүсэн юм.
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо