Улсын
Драмын Эрдмийн Театрынхан 10 дугаар сарын зургаанаас эхлэн МЭӨ 209-оноос 20-р
зуун хүртэлх үндэсний түүхэн жүжгүүдээ үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.
Тоглогдох
жүжгүүд:
Ш.Гүрбазар
\”Жаргаагүй нар\” түүхэн эмгэнэлт жүжиг Найруулагч СТА Ч.Түвшин
Б.Цогнэмэх
\”Тэнгэрийн хүү\” түүхэн туульсын жүжиг Найруулагч ТС Н.Наранбаатар
Б.Лхагвасүрэн
\”Тамгагүй төр\” түүхэн эмгэнэлт жүжиг Найруулагч УГЗ Ч.Найдандорж
Д.Равжаа
\”Саран хөхөө\” түүхэн жүжиг Найруулагч АЖ Б.Мөнхдорж
С.Жаргалсайхан
\”Тэмүүжин\” түүхэн жүжиг Найруулагч УГЗ Б.Баатар
Нийт
200 ширхэг багц тасалбар гарах бөгөөд 9 дүгээр сарын 20-25-ны хооронд
худалдаалах юм байна.