Ерөнхийлөгч Х.Баттулгын
санаачлагаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг маргааш буюу /09.12/ өдөр Төрийн ордонд
зохион байгуулна. Уг чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын
хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион
байгуулах юм.
Монгол
Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн
хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах,
хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний
саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд \”Монгол Улсын хүнсний аюулгүй байдал”
сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршино.
Үндэсний
чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МХЕГ, ГЕГ зэрэг Төрийн
захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн,
судлаачид, газар тариалан эрхлэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл
оролцох юм.байна.
\”Монгол
Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулснаар
хүнсний салбарын хувийн хэвшилд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх
арга замыг тодорхойлох. Мөн төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга
хэмжээний саналыг боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг
бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж.