Энэ сарын 18-ны өдөр \”Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийж, энэ сарын 21, 26 –ны өдөр ажил хаялт зарлахаа
мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр улсын
хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын ажил хаялт зарлахаа 60 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь нь
сануулах ажил хаялт зарлаж, хичээлээ заахгүй, хүүхдүүд хүлээж авахгүй байгаа юм байна.
Багш нар ажлын байрандаа хичээл заахгүй бөгөөд энэхүү хичээл
хаялт үр дүнгээ өгөхгүй бол дахин цаашид хугацаагүйгээр хичээл хаялт зарлана
хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа билээ.Тэд Засгийн газартай гурван талт
хэлэлцээр хийхээр ширээни ард суусан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй тул
ийнхүү хичээл хаялтаа явуулахаар болсон байна. Харин
БСШУСЯ-наас \”Бидэнд
энэ асуудлыг бүрэн шийдэх эрх байхгүй. Харин та бүхнийг бүх шатанд дэмжиж
ажиллана хэмээсэн байдаг. Түүнчлэн багшийн цалин нэмэгдүүлэх түр хороонд
энэ сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн
\”Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе
шаттайгаар, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн
засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна” гэх тайлбарыг
ирүүлсэн байна. Харин энэхүү хариуг багш нарын түр хорооноос хангалтгүй хэмээн
үзэж тэмцлийн шатандаа хүрчээ. Багш нарын зүгээс
нийгмээ ядуурлаас аварч, амьдралын баталгаагаа дээшлүүлэх хөдөлмөрөө бодитоор
үнэлүүлэхийг хүсч буй. Гэвч багш нар цалингаараа амьдралаа залгуулах нь битгий
хэл банкин дахь зээлээ ч төлж чадахгүй байдалтай олон жил амьдарч ирснээ удаа
дараа мэдэгдсэн билээ. Тийм учраас цаашид тэсэхгүй, цалин бодитоор нэмэх
хүртэл тэмцэнэ хэмээх байр суурь илэрхийлсээр байгаа юм.