Литва улсын Клайпеда хотноо зохион байгуулагдаж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-ээс ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. Тэрээр 2014 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ онд амжилтаа ахиулж, Дэлхийн аварга болж буй нь энэ юм.П.Орхон чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар 2014 онд, Г.Отгонжаргал энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн билээ.П.Орхон нь 2017 он гарснаас хойш УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний \”Алтан Гранпри”, \”Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон долоо дахь алтан медалиа цэргийн ДАШТ-ий дэвжээнээс хүртээд байна.