• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 17
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    XVI-XVII зууны үед хамаарах “Чингис хааны билиг сургаал” бүхий модны үйсэн дээр бичсэн судар олджээ

    Б.Пүрэвдагва: Нүхэн гарц хийчихээр манайхан доогуур нь ордоггүй. Тэгэхээр манайд нүхэн гарц үр ашиг муутай юм билээ

    Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

    4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгджээ

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

  • Улс төр
    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

No Result
View All Result

Мардайн уурхайд гараад нам дарагдсан хэрэг

by undesten
2017-09-28 14:44
in Нийслэл
0
SHARETWEET

\"\"

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос чанх хойшоо 130 км газарт социалист нийгмийн үед нэгэн онц, нууц зэрэглэлийн бүс оршин байсан нь Мардайн ураны орд буюу \”Эрдэс” хотхон байлаа. Газрын зураг дээр ч тэмдэглээгүй нууцалсан эл хотхоныг 1983 онд цөмийн бөмбөгөөр газрын хөрсөөс арчих төлөвлөгөө Бээжингийн цэрэг дайны стратегийн хэтийн төлөвлөгөөнд тусган баталсан байсан гэдэг.

Тухайн үед тал бүрээсээ зэвсэглэсэн харуул хамгаалалтаар чанд хүрээлэгдсэн \”Эрдэс” хотхон 10 мянга гаруй оршин суугчтай, Зөвлөлт Холбоот улсаас эрчим хүч авдаг, цахилгаан тасалдлаа гэхэд хэрэглэх \”нөөц” станцтай, хүнсний үйлдвэр болон \”Эрдэс” брэндийн ундаа хүртэл хийдэг жинхэнэ амьдрал буцалсан газар байсан гэдэг. 1981 оноос ураны далд олборлолтоо явуулж эхэлсэн уг хотхоноос 1985 он хүртэл 4 жилийн хугацаанд 400 мянга орчим тонн уран олборлон төмөр замаар Краснокаменскийн уурхайд аваачиж, Приаргуны үйлдвэрт боловсруулж байсан гэдэг.

Уурхайн газар доогуур 10 мянган метр урт газар доогуур сүлжилдсэн хонгилын хаа нэгтээ нь тухайн үед ЗХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу алах ял сонссон хоригдлуудыг хорьдог шорон байсан бөгөөд ураны уурхайн хортой, хүнд хэсэгт тэднийг ажиллуулан аажмаар үхэлд хүргэж, цааш нь харуулдаг байсан гэдэг билээ. Тухайн үед уг явдлыг маш нууц зэрэглэлд хамааруулж, чанд хадгалдаг байсан учраас \”Эрдэс” хотхоны оршин суугчид ч өөрсдөө уурхайн гүнд цаазын ялтай 200 гаруй хоригдол ажилладаг тухай огтхон ч мэддэггүй байжээ.

Ураны уурхайн олборлолтод ямар ч хамгаалах баг, хэрэгсэлгүй нүцгэн гараараа ажиллаж байсан цаазын ялтнууд нэг сараас илүү тэсэлгүй үхдэг учраас 2 сард 1 удаа ЗХУ-ын гүнээс битүүмжилсэн хамгаалалттай цуваа ирж, цаазын ял сонссон, шинэ хоригдлуудыг буулгадаг байжээ.

1984 оны хаврын нэг өдөр байнгын хамгаалалттай \”Эрдэс” хотхоны гадуурх харуул хамгаалалт улам бүр хүчээ нэмэгдүүлэн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь модтой уулаас гэнэтхэн л хуягт танк бүхий армийн анги салбарууд бууж ирээд Мардайн уурхайг тэр чигээр нь 7 хоног бүслэн хаасан хачирхалтай үйл явдал болжээ. Тэрхүү 7 хоногийн хугацаанд \”Эрдэс” хотхоноос зүүн тийшээ Чингисийн далангийн өртөөний зүг нэг ч галт тэрэг явсангүй. Уг нь өмнө нь өдөр болгон ураны баяжмал ачсан битүү чингэлэгүүд 60-100 вагоноор тасралтгүй цувж байдаг юмсан. Ийнхүү Мардайн маш нууц уурхай гэнэтхэн буутай цэргүүдэд бүслэгдэж, 7 хоног ажлаа зогсоосны учир нь саяхнаас тодорхой боллоо.

Тухайн үед уурхайн дотоод харуул хамгаалалтад ажиллаж байсан орос офицерүүдийн зарим нэг нь Владисвостокийн төв хэвлэлүүдэд энэ хачирхалтай түүхийг өгүүлжээ. ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Ю.В.Андропов таалал төгссөн яг тэр үед алс холын, бөглүүд Монголын зүүн хязгаар дахь уурхайд алах ял заагдсан онц, аюултай гэмт хэрэгтнүүдийн бослого санамсаргүй дэгдэж, уурхайг бараг л хяналтдаа авах шахсан байна. Уг үйл явдал өрнөхөөс 20 хоногийн өмнө ЗХУ-ын гүнээс шинээр ялтан тээж ирэхэд коммунист орны эрүүгийн хэрэгтнүүдийн адисласан (загалмайлсан) эцгүүдийн нэг гэгддэг литов гаралтай рецидив гэмт хэрэгтэн \”Загалмай” хочит Мальтив хэмээх дархлагдсан хулгайч хүргэгдэн иржээ.

Уурхайн гүнд барьсан бетонон шалтай төмөр шорон дотор үхэх үйл нь ирсэн 200 гэмт хэрэгтэн бүгдээрээ ажилд гараагүй үедээ 2 хөл, 2 гар нь төмөр гинжтэй хоригдож суудаг байж. Тэд хүнд, хортой ажил хийдэг учир уурхайн захиргаанаас хоол унд, тамхи тариагаар чинээнд нь тултал хангаж байсан гэдэг. \”Загалмай” хочит Мальдив ирсэн цагаасаа хойш зүгээр суулгүй эндээс оргож гарах бүхий л арга чаргыг зохиож эхэлсэн байна. Уг уурхайн хортой нөхцөлд хамгийн бие сайтай хоригдол ч 50-60 хоноод л цусаар бөөлжин үхдэгийг тэрбээр олж мэдсэн учраас үхэхээсээ өмнө шийдсэн мэхээ хийж, харуул хамгаалалтыг гэнэт довтлон буу зэвсгийг нь булааж тэмцэлдэхээр шийдсэн байв.

Уг санааг нэгэнт үхэх хувь заяатай бусад цаазын ялтан ч санаа нэгтэй дэмжжээ. Мальдивын хамт битүүмжилсэн чингэлгээр Гаврил, \”нохой” Сердюк хэмээх 2 ялтан ачигдан ирсэн бөгөөд тэд ямар ч гав цоожийг хэдхэн мөчийн дотор хэнд ч анзаарагдалгүй нээдэг, хосгүй авьяастай мэргэжилтнүүд байжээ.

Орой ажил тарах үеэр хоригдлуудыг жижигхэн чиргүүл вагоноор төмөр шоронд нь хүргэн авчирч, автомат бууны аман доор тор луу нэг нэгээр нь оруулдаг байжээ. Мальтив энэ бүхнийг харгалзан үзээд юуны өмнө ажил тарах үеэр бус харин оройн тооллого хийж, ЗХУ-ын төрийн дууллыг дуулах үеэр бослогыг эхлүүлэхээр шийдсэн байна. Ажил тарах үеэр ялтнуудыг нийтдээ АКМС-ээр зэвсэглэсэн 50 харгалзагч тор луу оруулдаг бол харин оройн тооны үеэр харьцангуй цөөн ердөө 14 буутай харгалзагч л бүгдийг жагсаагаад буцааж оруулдаг байж.

Хоригдлууд удахгүй болох гэж байгаа үйл ажиллагаанд бэлтгэн хоолны халбага, таваг зэргийг гялайтал ирлэж, зэвсэг болгон бэлтгэсэн байж. Ингээд 4-р сарын 12-ны оройн тооны үеэр төмөр заалын тогийг зориуд тасалж, нэг хэсэг цахилгаангүй болгохоор зэхсэн байв. Мөн тооны өмнөхөн Сердюк, Гаврил хоёрын хийсэн нууц түлхүүрээр 10 шийдмэг хоригдол гав гинжээ тайлсан ч харгалзагч нарын нүдэнд зүүж яваа мэтээр харагдуулахаар зэхсэн байлаа. Ингээд оройн тоо дуусч, ЗХУ-ын төрийн дуулал эхэлмэгц цахилгаан тасарна, яг тэр үеийг ашиглан харгалзагч нарын зүг асар хурдтай дайрахаар шийдсэн байжээ.

4-р сарын 12-ны хүсэн хүлээсэн мөч ч ирлээ. Гэхдээ тэр өдөр өмнө нь оройн тоон дээр огт авчирдаггүй байсан 6 овчарк нохойг хөтөлж ирсэн нь хоригдлуудын тооцоонд ороогүй үйл явдал болжээ. Гэвч төлөвлөгөөнөөсөө буцах арга байсангүй. Ингээд төрийн дуулал эхэлж, тог тасармагц сул чөлөөтэй хоригдлууд ишинд нь чулуу уяж хүндрүүлсэн хутга, хоёр талыг нь ирлэсэн төмөр тавгуудыг харгалзагч цэргүүдийн зүг сүнгэнүүлж эхэлсэн байна. Түүнтэй зэрэг гинжнээсээ мултарсан ялтнууд шууд цэргүүд рүү үсрэн дайрахад тусгай сургуулилттай овчаркууд өмнөөс нь угтан довтолжээ. Энэ үеэр нэг офицер урт ээлжээр гал нээж, бөөн үймээн шуугиан болоод явчихлаа. Тог тасарсан яг тэр үед автоматаар өөрөө асдаг шоронгийн нөөц гэрэл мэлсхийн ассан байна. Хоригдлуудын хутганд өртөж амжаагүй 2 овчарк энэ үеэр сүүлээ хавчин хонгилоор зугтааж амжжээ. Хоригдлууд агшин зуур 14 цэрэг, офицертой нь хамт дуу ч гаргалгүй нухаж амжсан байна.

Гэвч уурхайн хамгаалалтынхан тэр даруй түгшүүр авав. Шоронгийн ойролцоо автоматын урт ээлжээр шүрших дуу гарсны дараа цус нөжиндөө хутгалдсан 2 овчарк дараагийн ээлжийн пост руу давхиж ирсэн учраас бүгд тэр даруй түгшүүр авчээ. Энэ үед уурхайн гол шоронд байсан 200 гаруй цаазын ялтнууд бүгд гав гинжээсээ салж чадсан төдийгүй 14 автомат, 2 гар буугаар зэвсэглэсэн эхний хэсэг нь шоронд хамгийн ойрхон байсан 25 хүнтэй харуулын постыг сэхээ авч амжаагүй байхад нь гэнэт дайран орж, энд тэндгүй буудалцаан, гардан тулаан болсон байна.

Үүний үр дүнд 2-р постын 19 цэрэг офицер алагдаж, 2 хүн олзлогдсон бөгөөд цаазын ялтнуудаас 18 нь амиа алджээ. Харин үүний дараа уурхайн хамгаалалтын бүх цэрэг байлдааны бэлэн байдалд орж чадсан учраас зэвсэглэсэн ялтнуудыг дараачийн пост руу халдах гэхэд нь 45 мм-ийн калибрын 2 хүнд пулемётоор онь холбон галлаж, бараг 30 хүнийг газар дээр нь нам унагасан учраас хоригдлууд ухарсан байна.

Төдөлгүй хоригдлуудыг удирдаж байсан Мальтив өрмийн цооногийн машинаар зэргэлдээх 2В гэдэг цооног руу нэвт цоолон орж ил ураны хэсэг дээр очиж чаджээ. \”Хэрэв хоол хүнс, зэр зэвсэг өгөхгүй бол 20 минутын дараа ил ураныг дэлбэлж, Эрдэс хотхоныг агаарт нисгэнэ” гэж тэрбээр сүрдүүлэв. Нэгэнт цаазын ялтай, үйлдсэн хэрэг нь буудуулахад хангалттайг сайн мэдэж буй хоригдлууд ил ураныг дэлбэлж чадах учраас оросууд эхлээд тэдний шаардсан хоол хүнсийг 150 ширхэг автомат буу, сум хэрэгслийн хамт дөхүүлж өгсөн байна. Ийнхүү ялтнуудыг саатуулж байх хооронд ЗХУ-аас хамгийн хүнд хэцүү даалгаварт бэлтгэгдсэн СМЕРШ-ийн тусгай дайчид хүрэлцэн ирсэн ажээ.

Ялтнууд 2 хоногийн дараа уурхай руу 6 ширхэг хуягт танк оруулж өгөхийг шаарджээ. Гэмт хэрэгтнүүд хуягт танк ашиглан уурхайн хамгаалалтыг сэтлэн зугтаах гэж байгааг уг уурхайд хүрэлцэн ирсэн ЗХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд гадарлаад \”Эхний удаа 2 танк оруулж өгье. Хариуд нь олзонд байгаа 3 цэргийг авъя” гэсэн болзол тавьжээ. Хоригдлууд нэлээд бодсоны эцэст 2 танк дээр ахиад 3 хоногийн хоол хүнс, 5 авдар спирт авах хүсэлт тавьсан нь сонирхолтой. Уг хүсэлтийг орос дарга нар туйлын дуртай хүлээж авсан төдийгүй 5 авдар спиртийг нь бүр 10 авдар болгон ахиулаад явуулсан байна.

Ийнхүү цаг хугацаа хожиж байх хооронд СМЕРШ-ийн тусгай цэргүүд 2В цооногийн эсрэг талаас чимээгүй өрөмдөж, хоригдлуудыг унтаж байхад нь шууд дээрээс дайран орж устгахаар сэмхэн ажиллаж эхэлжээ. Энэ үед Мальтив өөр нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь танк ашиглан дайрч гарахаа болиод харин ч ахиад 4 танк хүлээж авсныхаа дараа уурхайн доторх бүх нүхэн гарцыг дайран эзэлж аваад, \”Тэр аяар нь дэлбэлнэ” гэж айлган сүрдүүлэхээр шийдсэн ба улмаар оросууд уранаа олборлоно гэвэл тэдэнд тодорхой болзол тавьж, дамлан зарах замаар уурхайн гүнд удтал амьдрах төлөвлөгөөтэй байв. Хэрвээ уурхайн бүх нүхийг мэдэлдээ авчихвал ингэж чадах боломж тэдэнд байжээ. 
Гэвч 7 хоногийн дараа буюу 4-р сарын 19-ний шөнийн 4 цагийн үед СМЕРШ-ийн хашир туршлагатай, алуурчин цэргүүд 2В цооногт дуг нойрондоо дугжирч байсан хоригдлуудын эгц дээрээс нүхлэн бууж 5 минутын дотор бүгдийг нь буун дуу гаргалгүй цааш харуулж, толгойлогч Мальтивыг өөр хоёр хүний хамт амьдаар нь барьснаар Мардайн уурхайн гүнд гарсан зэвсэгт бослого нуга дарагджээ. СМЕРШ-ийн дайчид нь тухайн үед Вьетнам, Ойрхи Дорнод, Афган зэрэг олон оронд үйл ажиллагаанд оролцож гаршсан өндөр чадвартай учир Мардайн шоронгийн хоригдлуудыг цааш харуулахдаа нэг их хүч гаргаагүй аж. Жилийн дараа Украины Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэх үеэр энэхүү чадварлаг бүлгийн бараг 100 шахам шалгарсан дайчин аюулын голомтод аврах ажиллагаанд оролцон амиа алдсанаар СМЕРШ цаашид оршин тогтнох чадваргүй болсон гэж зарим хүн үздэг.

Эдүгээ дахин ашиглах нь тодорхой болоод байгаа Мардайн ураны ордод 30 гаруй жилийн өмнө гарсан энэхүү үйл явдал нь Оросын цэрэг Монголд байрлаж байхад гарсан хамгийн том гэмт хэрэг яахын аргагүй мөн билээ.

Шарайд Цэрэнгийн Болдтөмөрийн \”Миний Баяндун” номоос

ShareTweet

Related Posts

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй
Нийгэм

2026-09-17 13:33
АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?
Онцлох мэдээ

АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

2026-09-17 13:10
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ
Нийгэм

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

2026-09-17 12:17
}

Шинэ мэдээ

2026-09-17 11:57
0

XVI-XVII зууны үед хамаарах “Чингис хааны билиг сургаал” бүхий модны үйсэн дээр бичсэн судар олджээ

XVI-XVII зууны үед хамаарах “Чингис хааны билиг сургаал” бүхий модны үйсэн дээр бичсэн судар олджээ

by undesten
2026-09-16 21:08
2

Б.Пүрэвдагва: Нүхэн гарц хийчихээр манайхан доогуур нь ордоггүй. Тэгэхээр манайд нүхэн гарц үр ашиг муутай юм билээ

Б.Пүрэвдагва: Нүхэн гарц хийчихээр манайхан доогуур нь ордоггүй. Тэгэхээр манайд нүхэн гарц үр ашиг муутай юм билээ

by undesten
2026-09-16 20:39
0

У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

by undesten
2026-09-16 20:18
0

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

by undesten
2026-09-16 20:04
0

4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгджээ

4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгджээ

by undesten
2026-09-16 19:54
0

Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

by undesten
2026-09-16 18:54
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай