Ус, цаг уур, орчны
шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал
сэрүүсч хөрсөн дээр -1-7 хэм хүрэх магадлалтай байна. Иймээс ургац хураалтын
ажлыг түргэвчилж, ирэх 10 дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгахаар зорьж
байгаа талаар албаныхан мэдээллээ. Ургац хураалт улсын хэмжээнд одоогоор 76
хувийн гүйцэтгэлтэй байна.
Баян-Өлгий
аймагт хамгийн өндөр буюу 90 гаруй хувьтай харин Булган аймаг хамгийн их ургац
хураах төлөвтэй байгаа аж. Мөн импортын тэжээлийн үнийг нийслэлд зарагдаж буй
үнэтэй ижил түвшинд тогтоожээ.