НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрөгч баасан гаригт НИТХ-ын ээлжит 11-р хуралдаанаар хэлэлцэж ажлаас нь бүрмөсөн чөлөөлсөн билээ. Үүний дараа НИТХ-ын шинэ даргыг тодруулах санал хураалт МАН-ын удирдах зөвлөлөөс дэмжлэг авсан Д.Баярсайхан, заалнаас нэрийг нь дэвшүүлсэн С.Амарсайхан нарын дунд болсон.
Гэвч санал 17, 17-оор тэнцэж, 10 төлөөлөгч \”цагаан санал” өгч НИТХ-ын даргын томилгоо гацаанд орсон юм. Дараагийн хуралдаан ажлын тав хоногийн дараа буюу маргааш хуралдах ёстой. Энэ хугацаанд НИТХ-ын даргын томилгоо АН-ынхны цагаан саналаас болж гацаанд орсон, АН-ын 11 төлөөлөгчийг өөртөө \”урвуулж” дөнгөсөн нь ялагч болно гэх таамаг хөвөрсөөр байв. Хотын фракциас ихээхэн дэмжлэгтэй гэгдэж буй Д.Баярсайхан дахин санал хураалтад ялахын тулд төлөөлөгчидтэй нэг нэгээр нь уулзаж \”боломж”-ийн санал тавьсан сурагтай.
Бүр байршил сайтай үнэд хүрэх газар, тендер амласан гэх \”бор шувуу” НИТХ-ын эргэн тойронд нисч байна. Үнэхээр үнэн бол НИТХ-ын даргын суудал асар их үнэд хүрч байгаа бололтой. Эндээс цаг үеийн нөхцөл байдлыг ашиглан АН-ын 11 үнэд орохоор шийдсэн байж болох юм гэх хардлага ч дагаж байгаа нь нууц биш.

Угтаа өнгөрсөн долоо хоногт болсон хуралдааны үеэр \”Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн 9 дүүргийн 7 дүүрэгт ялагдал хүлээсэн учраас улстөрийн хариуцлагаа хүлээж байна” гэсэн Ц.Сандуйгийн тайлбарт НИТХ дахь АН-ынхан ихээхэн дургүйцэж байгаа харагдсан. Тэд Ц.Сандуйг НИТХ-ын даргын ажлаа өгч байгаа нь 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсонтой шууд холбоотой гэцгээж байсан ч эрх ашгийн үүднээс \”гар барих” уу гэдгийг маргаашийн хурлаас харж болохоор байгаа юм. Товчхондоо, АН-ын НИТХ-ын төлөөлөгчид \”60 тэрбумынхан”-ыг дэмжих үү? гэдэг анхаарал татаж байна.
Т.Хэрлэн
zuv.mn