Энэ сарын
21-ний өдөр замын цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогт гэм буруутай эсэхийг
шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
боллоо. Шүүх бүрэлдэхүүн
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зөрчил гаргагч Ц.Баярцогтод авсан
эрх бүхий албан хаагч буюу цагдаагийн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгох
шийдвэр гаргажээ. Учир нь эрх бүхий албан хаагч буюу цагдаа нь
Зөрчлийн тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг
шийдвэрлэхдээ зөрчлийн баримтуудыг хавсаргаагүй, прокурорын нэгдсэн
бүртгэлд бүртгэгдсэн тухай баримтгүй, торгууль төлсөн баримт хэрэгт
авагдаагүй аж. Ийнхүүнотлох баримт дутуу учирпрокуророос
танхайрсан зөрчлөөр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх шийдвэрлэх
боломжгүй гэж үзсэн байна. Ингэснээр
замынцагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг 250 000 төгрөгөөр торгоод байсан
нь ийнхүү хүчингүй болгожээ.