Нууцаар мөрийтэй тоглодог этгээдүүдийг
өнгөрсөн шөнө цагдаагийнхан илрүүлж, шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух
56 настай эрэгтэй Б-нь мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тус
дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэр бүхий паб-д хэсэг бүлэг хүмүүс
тоглож байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн үйлдэл дээр нь
баривчилжээ.Мөн эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг нь хураан
авсан байна.