Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр өдрийн 12:00- 00:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр болжээ. Иймд дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуучин төмөр бетон гүүрээр сөрөг хөдөлгөөнөөр зохицуулахаар болсон байна. Тус түр гүүр нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар гурван жил ашиглах ёстой. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа аж. Иймд Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлагатай тул жолооч, зорчигч нарыг уг замын ажилд хүлээцтэй хандана уу хэмээн холбогдох албаныхан мэдээлж байна.