Ерөнхий
боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирал Х.Батсайханыг 2017 оны
дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаас нь чөлөөлж
тухайн үедээ нийгмийн анхаарлыг татсан олон таагүй мэдээллийг сонсголын бэрхшээлтэй
хүүхдүүд дэлгэж байсан юм. Тэгвэл
түүнийг энэ сарын 5-нд буюу Монголын багш нарын баярын өдөр хэмээн олноороо бужигнаж
байх үед БСШУ-ы сайдын үүрэг гүйцэтгэгч /СҮГ/ Г.Чулуунбаатар ажилд нь буцаан томилсон
нь хачирхалтай биш гэж үү. Засаг төр
солигдох сиймхийгээр энэ мэт хачирхалтай томилгоо, асуудлыг чимээгүйхэн удирдах албан
тушаалтнуудын талд шийддэг гажиг тогтолцоо нийгэмд сүлжээ мэт явсаар байгааг
шинээр бүрдэж байгаа Засгийн газрын сайд, дарга нар анхааралдаа авахгүй бол
болохоо байж байна. Анх удаа гомдол, бухимдал, шүүмжлэлээ нийгэмд хүргэж байсан
сонгсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх цаашид зөрчигдөхгүй гэхийн баталгаа
байна уу. Олон асуудал дагуулсан 29 дүгээр сургуулийн удирдлага, боловсон
хүчний асуудлыг мөнгөтэй эрхэм, өмгөөлөгч хөлсөлдөг, чадалтай хүний талд
шийддэг байдлыг хэзээ арилгах вэ. Энэ
салбарын шинэ сайд ажлаа авахаараа энэ мэт нийгэмд бугшсан сурагчдын эрхийг
уландаа гишгэсэн асуудлыг нэг тийш нь болгож шийднэ гэж найдан хүлээе дээ.