Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарыг эцэслэн тодруулж МАН-ын Удирдах зөвлөлийн дэмжлэгийг аваад байсан. Тэгвэл Төрийн ордонд хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг ч бас сайд нарын нэрийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо.
- Шадар сайд Ө.Энхтүвшин,
- ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
- БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
- НХХ-ийн сайд С.Чинзориг
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
- Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
- БХБ-ын сайд Х.Баделхан
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
- ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг
Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчдийг дэмжих, эс дэмжих нь эцсийн шийдвэрт төдийлөн нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл УИХ эцсийн шийдвэрийг гаргана. Тэгэхээр МАН-ын бүлэг олонх буюу 65-лаа учраас сайд нарыг эсэргүүцэлгүйгээр дэмжээд явах байх. Харин улсын ажил гацчихаад байгаа энэ үед Ерөнхийлөгч зөвшилцөнө, судална гэж цаг уяхгүйгээр шуурхай хариу өгнө гэж найдаж байгаа.