Сүүг зөвхөн
саалийн хувингаас дэлгүүрийн лангуу руу авчирч худалддаг байдал Монгол орны хаана ч гэсэн үргэлжилсээр л байна.
Монголчууд таван хошуу малынхаа буян заяаг дагаж
аж төрж ирсэн уламжлалт сэтгэлгээ өнөөдөр ч ноёлсоор байгаа. Бидний мэдэх сүүний технологи өөр, өөр. Манай улсын тэргүүлэх зэргийн
компаниуд ч гэсэн сүүн бүтээгдэхүүнийг
боловсруулах байдлаараа бусдаас дутахааргүй болж хөгжиж байгааг хэлэх
хэрэгтэй. ӨМӨЗО-ы \”Monmilk” үйлдвэрийн сүү хэрхэн
бүтдэг түүхийг нүдээр үзлээ. Тэд сүүгээ сүүний тусгай машинд цуглуулан үйлдвэрт
аваачин эрүүл, аюулгүй, чанарын шаардлага хангасан,
нас насныхны онцлогт тохирсон олон төрлийн сүүг үйлдвэрлэн олон улсын стандартад нийцүүлэн түгээх
болжээ.Манайхан мэдэх байх. \”Monmilk” гэсэн шошготой сүүг ууж байсан биз ээ.
Энэ компани тэрхүү сүүг үйлдвэрлэн Хятадын бүх газарт нийлүүлдэг аж. Дэлхийн олон орны дэвшилтэд техник, технологийг
нэвтрүүлсэн энэ компани 800 орчим хүн
ажиллах хүчин чадалтай үйлдвэр гэсэн. Гэсэн хэдий ч техникийн дэвшлийг ашиглан голдуу роботыг зарж ажлаа
амжуулснаар үйлдвэрийн автомат удирдлагын хэсэгт
ердөө 50 орчим хүнтэйгээр ажилладаг болжээ. Үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт 50 мянган тн сүү хүлээн авч боловсруулан
хадгалах боломжтой гэнэлээ. Харин өдөртөө 2 мянган тн сүүг зах зээлд нийлүүлдэг байна.
Тэдний уураг
ихтэй сүүг гэхэд зах, дэлгүүрт борлуулдаггүй зөвхөн бялдаржуулах, иргэдийг чийрэгжүүлэх төвд худалддаг зэргээр
бүтээгдэхүүний чанар, онцлогийг
хүмүүс таньж өргөн хэрэглэдэг болжээ. Настнуудад зориулсан кальцитай сүү, хүүхдүүдэд зориулсан өсөлтийг дэмжих сүү
гэх мэтээр тусгай жороор бүтээгджээ. Сүүний хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд тэд
байнгын автобустай аялалд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг хамруулж, сүү хэрхэн
бүтсэн түүхийг нүдээр нь харуулж итгүүлдэг байна. Үүний дараа хүүхдүүдийн сүү
уух дуршил нэмэгдэж, сүүнд хандах хандлага нь өөрчлөгддөг гэнэ. Нэгдүгээр
дамжааны оюутнууд ч гэсэн автобустай аялалаар ирж сүүн бүтээгдэхүүний түүхийг
нүдээр үзээд зарим нь энэ үйлдвэрийн
ажилтан болохоор шийддэг гэх мэтээр эерэг өөрчлөлт их гардаг аж. Тэдний хамгийн том хэрэглэгчид бол тамирчид юм.
Улсынхаа тэргүүн зэргийн тамирчдын сүүний хэрэгцээгэднийх хангадаг. Үүний
зэрэгцээ дэлхийн сагсан бөмбөгийн од, Лигийн тамирчид тэдний сүүг тогтмол хэрэглэдэг гэдгээрээ
бахархдаг аж. Энэ бол тухайн сүүний үйлдвэрийн хамгийн чухал сурталчилгаа бас олонд таниулах нэг том арга юм.