НӨАТ-ын сугалааны 27 дахь удаагийн тохирлоор 100 сая төгрөгийн азтан
өнөөдөр урамшууллын батламжаа гардан авлаа.
Сугалаанд нийт 269392 азтан тодорчээ. Эдгээрээс 100 сая төгрөгийн эзнээр
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн Х.Батдулам болсон байна. Харин
азтануудын төлөөлөл болж өнөөдөр тэрбээр батламжаа авлаа.
100 сая төгрөгийн азтан Х.Батдулам:
\”Би огт азтан болно гэж бодоогүй. Вива-Сити дэх дэлгүүрээс 15 мянган
төгрөгийн худалдан авалт хийсэн. Тэгээд 100 сая төгрөгийн азтан боллоо. Маш их
баяртай байна. И-баримтны сугалаа үнэхээр үнэн байдаг юм байна” гэж сэтгэгдлээсээ
хуваалцлаа.
Түүнтэй хамт 4 сая төгрөгийн азтан Д.Чимэдноров, 20 сая төгрөгийн азтанууд
батламжаа авлаа.
Манай улсын Татварын албаны нэгдсэн системд нийт 83’356 аж ахуй нэгж
холбогдож, иргэдэд сугалааны дугаар /QR код/ бүхий 398’274’282 ширхэг төлбөрийн
баримтыг олгожээ.
Эдгээр олгосон баримтаас 211’826’112 ширхэг төлбөрийн баримт системд
баталгаажсан. Татварын ерөнхий газраас 2017 оны 10 сарын байдлаар 615’310
иргэнд 48,9 тэрбум төгрөгийн буцаан олголтын урамшуулал олгохоор тооцоолсон
байна. Үүнээс 6,9 тэрбум төгрөгийг сугалааны урамшуулалд олгоод байгаа аж.