Жүдо бөхийн дэлхийн
чансааны оноо олгох Абу Дабигийн Гранпри тэмцээн энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно.Тус
тэмцээнд 50 улсын 304 жүдоч зодоглохоор мэдүүлгээ илгээжээ. Харин манай
улсаас найман жүдоч энэ дэвжээнд барилдах юм.Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60кг-д гавьяат тамирчин
Г.Болдбаатар, 66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Г.Хэрлэн, 73кг-д ОУХМ
Г.Одбаяр 81кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, ОУХМ Г.Отгонбаатар нар зодоглох бол
эмэгтэйчүүдийн 52кг-д Б.Хорлоодой, 57кг-дМУГТ Д.Сумъяа нар
оролцохоор мэдүүлжээ.