Засгийн газрын тогтоолоор утааг бууруулах зорилгоор гэр
хорооллын айл өрхөд 2016 оноос эхлэн цахилгааны шөнийн тарифын тэглэдэг болсон. Энэ журмын
дагуу 11 дүгээр сарын 01 нээс эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн
шөнийн тарифыг 100%, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин
газрын гэр хорооллын айл өрхийн, шөнө хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөх
шийдвэрийг Эрчим хүчний зохицулах хорооноос гаргажээ.
Энэ хөнгөлөлтөд Улаанбаатар хот, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн
Мандал /Зүүнхараа/, Ховд аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь
аймгийн Замын–Үүд, Налайх, Багануур зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин
газруудын гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд хамрагдана.
Улсын хэмжээнд гэр хорооллын 160 гаруй мянган айл өрх халаалтын
улиралд орой, шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 50-100 хувь хүртэл
хөнгөлүүлэх боломжтой болж байгаа юм байна. Гэр хорооллын хоёр тарифт
тоолууртай айл өрхөд арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний
өдөр хүртэл цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ.