Говь-Алтай аймгийн
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас цөөн малтай залуу малчдыг дэмжих
зорилгоор малжуулах ажил зохион байгуулжээ. Нийт 12 сум, хоёр тосгоны 24 залуу
малчныг 4335 толгой малаар малжуулж 104 сая төгрөгийг зарцуулсан байна.
Энэхүү
малжуулах төсөлд хамрагдах малчдын судалгааг тухайн сумдын ЗДТГ, амьжиргаа
дэмжих зөвлөлүүд гаргаж ХХҮГ-т ирүүлсэн байна. Тус хэлтэс залуу, эрүүл, үржлийн
малыг сонгон богд шилжүүлснээр 150 толгой малтай өрхийг таван сая төгрөгөөр 53
хургатай хонь, 40 ишигтэй ямаа, нэг охин борлон буюу 187 толгой малаар, 200
хүртэл толгой богтой өрхийг дөрвөн сая төгрөг буюу 40 хургатай хонь, 35 ишигтэй
ямаа, нэг охин төлөг буюу 151 толгой малаар тус тус малжуулсан байна. Тэд
зах зээлийн өнөөгийн үнээр тооцож хургатай хонийг 60.0 мянга, ишигтэй
ямааг 45.0 мянга, охин борлонг 20.0, охин төлгийг 25.0 мянган төгрөгөөр үнэлж
малчдаас авч залуу малчдыг малжуулсан байна.