Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайди нарын нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Үүнээс өмнө сайдад нэр дэвшигчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан байна. Ерөнхийлөгч зөвшилцлийнхөө хариуг өнөөдөр албан ёсоор өгсөнтэй холбогдуулан, УИХ-д өргөн барьж буй нь энэ юм.Сайд нарын нэр өргөн баригдсанаар холбогдох байнгын хороодоор нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм.
1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
2. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
10. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
11. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
12.БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
13.Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
14.Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
15. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд