УИХ-ын Нийгмийн бодлого,
боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар сайдад нэр
дэвшигчдийг хэлэлцлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Чинзориг, Боловсрол, соёл,
шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа нарыг сайдаар томилох асуудлыг
хэлэлцлээ.Нэр дэвшигчидтай холбоотой асуулт асуух гишүүд байгаагүй. Үүний
дараа сайдад нэр дэвшигчдийг дэмжих эсэх асуудлаар тус бүрт нь санал хурааж,
байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы
хуралдаанд танилцуулахаар боллоо.