09:00 цагт: Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл хийнэ. Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд
09:00 цагт: Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн шав тавих ёслол болно. Тус дүүргийн тавдугаар хороо огт цэцэрлэггүй бөгөөд ингэснээр тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. (Нийслэлийн цагдаагийн газрын ард)
13:00 цагт: ШУТИС-ийн хоёрдугөөр байрны ТВ зааланд \”Хотын соёл\” аяны нээлтийн арга хэмжээ болно. Уг арга хэмжээг ШУТИС-ийн захиргаа, Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн прокурорийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2000 гаруй оюутнууд хамрагдах юм.
13:30 цагт: Монгол хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа эсэх талаар Оюу Толгой буюу Рио Тинто компаний эсрэг шүүх хурал болно. Сүхбаатар дүүргийн шүүх хурлын танхимд