Бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон \”Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн зохион явуулдаг. Энэ хүрээнд Ховд аймгийн гуравдугаар сургуулийн багш, эцэг эхчүүд тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын хамт замын хоёр уулзварт хүүхдэд зориулсан хүүхдийн анхаарал татахуйц явган хүний гарц хийж, ашиглалтанд оруулжээ.