Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнд энэ жил 9, 10, 11, 12, 13-15 гэсэн таван насны ангилалд өсвөрийн 290 гаруй сумоч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээнд зургаан насны ангилалд түрүүлсэн медалтанууд болон шигшээ наймд орсон хүүхдүүдээс таван хүүхэд сонгон шалгаруулж бэлтгэлд хамруулан ирэх оны хоёрдугаар сард Япон улсын Токио хотноо болох \”HAKUHO CUP” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг авах аж.