Сүүлийн үед бага насны
хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой таагүй мэдээлэл нийгэмд тарж иргэд бухимдах
болсон. Монголын ирээдүй болсон охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг
байгууллаынхан ямар ажил хийж байгаа талаар Охид залуу, эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах \”Гүнж” төвийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
–
Сүүлийн үед бага насны хүүхдүүдхүчирхийлэлд өртөх тохиолдол нэлээд
гарч байна. Танайх өсвөр насны охидын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг. Энэ талаар яриагаа эхэлье?
-Манай
байгууллага хүүхэд төрүүлсэн өсвөр насны эмэгтэйчүүд
нийгмийн чиглэлийн үйлчилгээ болон охидын эрхийг
хамгаалах чиглэлд анхаарч ажилладаг. Монгол Улсын хэмжээнд жилдээ 3500
гаруйохин өсвөр насандаа ээж болж
байна.Манай байгууллагад жилдээ өсвөр насны 30-50
орчим ээжханддаг. Хандаж
байгаа ээжүүдийн ихэнх хувьд амьдралын боломжгүй,
ажилгүй,хүүхдээ бие дааж өсгөж байгаа ганц бие ээжүүд
байдаг.Иймээс бид амьдралын боломжгүй залуу ээжүүдэд
нийгмийн чиглэлийн үйлчилгээ болонэрүүл мэндийн боловсрол дээшлэх
зөвлөмж зөвлөгөөг түлхүү өгдөг. Мөн залуу ээж нарыг сургалтад суулгаж
ажлын байранд зуучилж өгдөг.
– ХЭҮК-оос хөдөө, орон нутагт ажиллаж, дунд
сургуулиудад шалгалт хийхэд нөхөн үржихүйн чиглэлээр ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдад жилийн турш хоёрхон цаг хичээл ордог гэж байсан. Энэ тал
дээр таны бодлыг сонсоё?
-Тэр
үнэн. Өсвөр насны ээж нарт зөвлөгөө зөвлөмж өгөөд ажиллаж
байхад явцад бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол цөөнгүй гардаг.
Тухайлбал, жилдээ 50 залуу ээж хандлаа гэхэд түүний тав нь бэлгийн
хүчирхийлэлд өртсөн байх жишээтэй. Иймээс өсвөр насны охидод нөхөн
үржихүйн эрүүл мэндийн боловсролын сайн олгох хэрэгтэй байна. Мөн нөхөн
үржихүйн эрүүл мэндийн боловсролын мэдлэг байхгүй учраас өсвөр насны
охид жирэмсэлж байна. Зарим нь өөрийгөө жирэмсэн болсноо
мэдэхгүй таван сар болсны дараа мэдэх тохиолдолд ч гардаг.
Иймээс эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэх хэрэгтэй байна.
Бид хандаж байгаа хүмүүсийнхээ талаар олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэгтэй
-Өсвөр
насны ээж нар танайд ханддаг гэж байна. Насны хувьд хэд байдаг вэ?
-Ихэвчлэн
16-19 насны ээжүүд ханддаг. Бидний гол зорилго бол хандаж байгаа хүмүүсийнхээ
талаар олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэгтэй. Хөдөө орон нутгаас
гэсэнөсвөр насны охид их ханддаг.
-16-19
настайдаа ээж болсон охидууд ханддаг гэж байн. Энэ насны охидын төрөлт буурах
хандлага байна уу?
-Сүүлийн
жилүүд охидын төрөлт нэмэгдэж байгаа.Тухайлбал, 2012 онд
4089 охинээж болсон байдаг.Энэ ньнөхөн үржихүйн
эрүүл мэндийн боловсролын мэдлэг муугаас болж байгаа. Иймээсерөнхий
боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг түлхүү ордог болох
ёстой. Мэргэжлийн хүмүүс энэ тал дээр анхаараасай.
–Ер
нь төрийн бус зарим байгууллага охид, эмэгтэйчүүдийн төлөө
ажиллаж,дуу хоолой нь болж байдаг. Төрийн байгууллага та нартай
хамтарч ажиллаж байна уу?
-Ер
нь бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүст төрөөс үйлчилгээ үзүүлэх
ёстой.Гэтэл манай төрийн байгууллага хүчирхийлэлд өртсөн хүүхэд
болон эмэгтэйчүүд тусламж үйлчилгээ үзүүлэх нь хомс
байсан.Хувийн болон төрийн бус байгууллага сүүлийн хэдэн жил дуу
хоолой нь болж ажиллажирсэн. Харин гэр бүлийн хүчирхийллийн тухай
хууль гарснаас хойш харьцангуй сайжраад байгаа шүү.
-Таны
хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэр амьдралд нийцсэн хууль болсон
бол?
–
Энэ хууль дээр иргэний нийгмийн олон байгууллагахамтарч ажилласан
учраас сайн хууль болсон гэж үзэж байгаа. Гэхдээ хөрсөн дээр яаж буухыг би сайнмэдэхгүй
байна.
Иргэд хуулийн
байгууллагад хандахаа мэддэггүй
-Өнгөрсөн
долоо хоногт таван настай охиныг хүчирхийлсэн асуудал гарсан. Энэ
нийгмийг нэлээд бухимдуулсан. Мөн төрийн
байгууллага тусалж үйлчилгээ үзүүлэхдээ мөнгө нэхсэн асуудал
гарсан. Таны хувьд энэ чиглэлээр олон жил ажиллаж иргэд зөвлөгөө мэдээлэл өгч
байсан хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хүчирхийлэлд
өртөөд очиж байгаа иргэнээс эмнэлэг болон хуулийн байгууллагууд
анхан шатны тусалж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.
Тухай хүнээс бичиг баримт нэхэх шаардлага байхгүй.
Өөрийгөө арай гэж авч байгаа хүн юу гэж бичиг баримт,
хороо тодорхойл тавах сөхөө байхгүй шүү дээ. Тусламж үйлчилгээ үзүүлж
чадахгүй бол холбогдох байгууллагаруухолбож өгөх хэрэгтэй. Манайх
аливаа асуудлыг мөнгөөр шийдэх гээд байдаг талтай. Мөн аливаа
хэрэг гарсны дараа асуудал үүсгэдэг. Асуудал гаргахаас
өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй. Энэ бас нэг алдаа
юм.Бэлгийн хүчирхийлэл шинээр үйлдэгдээд байгаа зүйл
биш. Бидэнд мэдэгдэхгүй нуугдмал байдлаар хэчнээн хэрэг
үйлдэгдэж байгаа бид таашгүй шүү дээ. Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гараагүй
байхад хүчирхийлэл үйлдсэн этгээдял шийтгэл ногдуулаад,
өртсөн хүн нөхөн сэргээх үйлчилгээ хийдэггүй байсан.Харин одоо
хуулиар нөхөн сэргээх эмчилгээгтөрийн байгууллага хийдэг болсон
давуу талтай.Энэ он гарснаас хойш манай байгууллагад
хүчирхийлэлтэй холбоотой гурван дуудлага ирсэн. Бид хуулийн хүрээнд зөвлөгөө
өгөөд холбогдох газар руу нь холбож өгсөн.
Иргэд хуулийн байгууллагад хандахаа мэддэггүй. Хуулийн байгууллага
хандахаар мөнгө хэрэгтэй гэдэг буруу ойлголттой байдаг юм.
Иймээс олон нийт рүү чиглэсэн мэдээлэл сайн өгөх хэрэгтэй.
-Төсөв мөнгөө яаж
шийдэж байна вэ?
-Төрийн
бус байгууллага нэг хүндрэлтэй зүйл бол төсөв мөнгөний асуудал байдаг. Манай
байгууллагынхуьд Герман болон Элчид сайдын яамдаас хэрэгжүүлж байгаа
төсөл хөтөлбөрүүдээр санхүүжиж явдаг.
-Өсвөр
насны ээжүүдэд зөвлөгөө зөвлөмж болон сургалтад суулгаж, ажлын байраар хангаж
өгдөг гэж байна.Одоогоорхэчнээнээж ажлын байртай болсон
бэ?
-Ажлын
байранд гараад ажиллаад явж байгаа ээжүүд нэлээд
байгаа.Тухайлбал,Тогооч, үсчин хувиараа хийгээд
явж байна.Мөн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд
сургуульд сураад мэргэжилтэй болгохоор сурч байгаа хүмүүс цөөнгүй байгаа.
-Танайх
төрийн байгууллагатай хэр хамтарч ажиллаж байна.
Төрөөс ямар тусламж авдаг вэ?
-Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль гараагүй байхад төрийн байгууллагын
хүмүүсүнэндээ хөдөлдөггүй байсан. Одоохууль, дүрэм
гарсан болохоор нээлттэй болох байх. Хамгаалах байрууд
бий болсон учраас хүчирхийлэлтэй тэмцэх ажил сайжирна гэж
бодож байгаа. Харин хуулийн байгууллагын хэргийн илрүүлэлт их сайжирсан.
Н.Алтанцэцэг